Монгол хүүхдүүдийн амжилтын хязгаарыг тэлнэ

Ази дахь Их Британийн олон улсын дунд сургуулиудын холбоо буюу FOBISIA-ийн Монгол Улс дахь цорын ганц албан ёсны гишүүн сургууль бол “И Эс Эм” олон улсын дунд сургууль юм. “И Эс Эм” олон улсын дунд сургууль төгсөгчдөөс “Imperial College London”, “Tsinghua University”, “University of Glasgow”, “University of Melbourne”, “University of British Columbia” зэрэг дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад олон сурагчид тэтгэлэгтэйгээр элсэн орж, суралцаж байгаа нь тус сургуулийн хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн үр өгөөжийг харуулж байна.

Энэ жилээс эхлүүлэн тус сургууль нь олон жилийн туршлага, судалгаан дээр үндэслэн сурагчдын олон улсад сурах боломжийг нэмэгдүүлэх, гарцыг нээх үүднээс өөрийн харьяа “Лаусон Хилл институт”-ыг шинэ сургалтын орчинд нээж, үйл ажиллагааг нь эхлүүлж байна.

Тус институт нь бүрэн дунд боловсролыг эзэмшин, тэр дундаа хилийн чанадад суралцахаар шийдсэн, мөн хэлний бэлтгэл шаардлагатай “gap year” авч буй сурагчдад зориулан ИБУИНВУ /Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс/-ын Боловсролын яамны стандарт шаардлагыг хангасан IFD-International Foundation Diploma хөтөлбөрийг танд санал болгож байна. Тухайн хөтөлбөрийг Монгол хэлээр “Олон улсын суурь боловсролын Диплом олгох хөтөлбөр” хэмээх бөгөөд Английн NCC Education төрийн бус боловсролын байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн юм.

Мөн “Лаусон Хилл институт” нь International Foundation Diploma хөтөлбөрөөс гадна Bespoke/Business English, Continued Professional Development зэрэг чадамжийн сургалтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.