СТАТИСТИК: Нэг багшид дунджаар 20 сурагч ногдож байна

Дэлхийн багш нарын 27, Монголын багш нарын 55 дахь өдөр өнөөдөр тохиож байна. 

Энэхүү өдрийг тохиолдуулан Үндэсний статистикийн хорооноос зарим тоон мэдээллийг танилцууллаа.

Улсын хэмжээнд бүх шатны боловсролын байгууллагав 52 мянган багш ажиллаж байгаа юм. Үүнээс 34,073 нь ерөнхий боловсролын сургуульд багшилж байна. Тэдний 81.4 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд 76.4 хувь нь  магистрын зэрэгтэй. Мөн нэг багшид дунджаар 20 сурагч ногдож байгаа аж.

Түүнчлэн Монгол Улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож буй. Цар тахлын нөхцөл байдлын улмаас багш нарын баярын нийтээр тэмдэглэх боломжгүй байгаа учир БШУЯ-ны удирдлагууд зарим сургууль, цэцэрлэгт очин, багш нарт баяр хүргэж, 100 жилийн ойн хүндэт тэмдгийг гардуулан өглөө. Мөн цар тахлын үед хоёргүй сэтгэлээр зүтгэж буй багш ажилтнуудад талархлаа илэрхийлэв.