Япон Nasdaq-д хөл тавилаа

Япон Nasdaq-д хөл тавилаа

ТүгээхShare

Крипто самурай Нью-Йоркийг эзэллээ. Юу гэсэн үг вэ гэж үү? Японы криптовалютын бирж Coincheck NASDAQ дээр бүртгэлтэй боллоо. 

  • Coincheck: NASDAQ дээр IPO хийсэн Coincheck Group (CNCK) нь "Coincheck" крипто биржийг эзэмшдэг. Coincheck нь 2012 онд үүсгэн байгуулагдсан Японы тэргүүлэх криптовалютын платформ бөгөөд криптовалют худалдах, худалдан авах, хадгалах, NFT худалдаа зэрэг үйлчилгээ үзүүлдэг. 

Японы анхны крипто ялалт

Coincheck Америкт бүртгэлтэй Японы анхны крипто бирж болж шинэ түүх эхлүүлж буй. Тэдний түүхээс сөхвөл, 2018 онд тохиосон хакерын халдлага Coincheck-н нэр хүндийг ихээхэн өөрчилсөн. Энэ үеэр ойролцоогоор $530 саяын криптовалют алдагдсан нь дэлхийн криптовалютын салбар дахь хамгийн том хохирлуудын нэг болсон. Уг үйл явдлаас 3 сарын дараа санхүүгийн ертөнцөд томоохон байр суурь эзэлдэг Японы онлайн брокер Monex Group (8698.T) Coincheck-г $33.6 саяар худалдан авсан аж. 

  • Эргэлтийн цэг: Улмаар Coincheck шинэчлэгдэж Америк болон Япон дахь криптовалютын зах зээлд бизнесээ өргөжүүлэхээр ажиллаж байна. Coincheck дэлхийн шилдэг 20 криптовалют биржийн жагсаалтад тогтмол ордог гэдэг утгаараа 2.15 сая хэрэглэгчтэй болоод буй. 

Цаад наад учир

  • Өнгөрсөн Ирээдүй: Coincheck-г хакердсаны дараа Японы Санхүүгийн Үйлчилгээний Агентлаг (FSA) тус компанид шалгалт хийж нэлээд түүртүүлж байв. Харин тэд одоо Америкийн бирж дээр гаргаснаар зах зээлийн нөхцөл байдал, ирээдүйн хөгжилд нийцүүлэн бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ баазыг өргөжүүлэх боломжтой болж байна. 

Суралцах нь

Бид энэ түүхээс олон зүйл суралцах боломжтой. Coincheck-н хакерын халдлагын дараах эрс шинэчлэл нь зөв менежмент, стратеги төлөвлөгөөний чухлыг харуулсан сайн жишээ. Монголын криптовалютын зах зээл ч мөн эрсдэлийг зөв удирдаж, олон улсын стандартын дагуу ил тод байдлыг хангах замаар хөгжих боломжтой. Гэтэл манайд өмнө нь сөхөгдсөн хэргүүдийн шийдвэр нь ч тодорхойгүй, яасан нь мэдэгдэхгүй нөхцөл байдалтай байна. 

Эх сурвалж: lemonpress.mn