Монголын Тогтвортой Санхүүгийн (ТоС) форум болоход 2 хоног үдлээ. Уг форум нь Парисын гэрээний хүрээнд Монгол Улсын дэвшүүлсэн амлалт, ЗГ-ын дунд, урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан ногоон зорилт болон НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудын биелэлтийг хангах чухал гүүр юм.
Ногоон зорилт
11 жилийн өмнө Монголын бүх арилжааны банкнууд Тогтвортой Санхүүжилтийн тунхаг бичигт сайн дураар нэгдэн, ТоС хөтөлбөрийг эхлүүлж байв. Өөрөөр бол ТоС хөтөлбөр хэрэгжиж эхлээд 10 гаруй жилийг үдсэн бөгөөд хэрэгжилт, явцаа хэлэлцэх ТоС Форумыг Ерөнхийлөгчийн ивээл дор 3 дахь жилдээ зохион байгуулж байна.
Форумын Хөтөлбөр: Ногоон ирээдүйг хэлэлцэнэ
Тэгэхээр бид ногоон эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зорилтуудаа урагшлуулъя гэвэл олон улсаас санхүүжилт татахаас эхлээд дотоодын нөөцөө хэрхэн үр дүнтэй ашиглах гэхчлэн арга замуудыг эрэлхийлэх шаардлагатай тулгарч байгаа. Тиймээс ч энэ удаагийн ТоС Форум эдгээр зорилт, амлалтуудаа хэрэгжүүлэхэд тулгарч буй саад бэрхшээл, шийдэл, боломжуудыг онцлон хэлэлцэх юм. Сонирхож байвал ЭНД дарж бүртгүүлээрэй. Харин хөтөлбөрийн хувьд,
Эцэст нь… Дэлхий даяар цэвэр эрчим хүчинд шилжихийн тулд олон төрлийн ногоон хөгжлийн гарц гаргалгааг эрэлхийлж байгаа. Үүнийг ажил хэрэг болгохыг тулд санхүүжилт нь тогтвортой байх нь эн тэргүүний асуудал. Тус форум бол санхүүгийн байгууллагууд, бизнесийн төлөөлөл, бодлого боловсруулагчид хамтран хамгийн ойрын буюу 2030 он хүртэлх ногоон зорилтуудаа ажил хэрэг болгох, шаардлагатай хөрөнгө оруулалтыг босгох талбар юм шүү.
Эх сурвалж: lemonpress.mn